2023.04.01-нд оройжингоо цас бударч билээ. Шинэ жилийн үдэш л ийм үзэсгэлэнтэй цас ордог байгаасай гэж хүстэл тийм гоёхноор хуримтлагдан орсон юм.
2023.04.10-ны өдөр цасаар хэдэнтээ шуурав. Ажлын цонхноос гадагш харахад өтгөн манан татсан мэт алсын барааг халхлан цагаан өнгө бүрхэн байх нь ховор үзэгдэл тул соньхон мэдрэмж төрүүлэв.
Түрүү жил бас л өдийд нэг их цас орж билээ. Тэр тухай бичсэн шүлэг:
Дөрөвдүгээр сар ийм өнгөтэй байж. Өөрийн гэсэн онцлох төрх нь миний мэдрэмжид ингэж буулаа.
Өвлийн улирал өөрийгөө сануулах мэт “Зунаас өмнө намайг (цасыг) ханатал сайн мэдрээрэй” л гээд салж хагацаж чадахгүй үг хаяад ч байх шиг инээдтэй, бас хайрлам санагдаж байна Өвөл өө! :) Удахгүй чиний ул мөр юу ч үгүй хайлан урсаад алга болно. Гэхдээ чи ангаж цангасан хөрсийг услан, моддод бяцхан ногоон навчис нахиалж эхэлнэ. Тэгээд зүсээ хувиргасан Өвөл буюу Бороо ордог болно. Санаа зоволтгүй ээ Өвөл өө! Чи хэзээ ч биднээс хагацахгүй. Бүх л юмс бие биеэ нөхцөлдүүлж байдаг тойрогт амьдрал шүү дээ.
Зун ирнэ гэдгийг мэддэг учраас Өвлийн хүйтнээс айдаггүй шиг Өвөл ирнэ гэдэгт итгэдэг болохоор Зуны халуунаас бас халшрахгүй байна.